ЦАЛИНГИЙН БҮРТГЭЛ

Ажлын цагийн тооцоо /НХМаягт ЦХ-2 /

Сарын эцэст цаг бүртгэгч ажлын цагийн тооцоог хүн нэг бүрээр болон, цех, тасаг, ээлж, хэсгийн хэмжээнд гаргаж хариуцсан нягтлан бодогчоор шалгуулж хүлээлгэн өгнө. Ажлын цагийн тооцоог үндэслэн цалин хөлсний тооцоог хийх тул цаг бүртгэгчид тоог цэвэр нямбай, нөхөн бичсэн байх шаардлагатай.

Цехийн ажилчдын цалинг цех хариуцсан нягтлан бодогч ажлын цагийн бүтээл,цагийн тодорхойлолт ,тухайн цехийн А Б цехийн ажлын гүйцэтгэл ,ажлын бүтээлийн тодорхойлолтын товчоо зэрэг баримтуудыг үндэслэн цехийн ажилчдын цалин хөлсийг тооцож туслах нягтлан бодогчид өгнө.Туслах нягтлан бодогч цехийн ажилчдийн тооцсон цалингийн хүснэгтийг орлогч болон ерөнхий нягтлан бодогчоор хянуулж баталгаажуулна.

Тухайн компани нь нягтлан бодох бүртгэлийн тусгай программтай учраас уг системд ажилласан цаг , илүү цаг,шөнө , баяр ёслол зэргийн ажилласан мэдээллийг оруулж тооцоололт хийнэ.

Энэ системээс гарсан удирдлага, борлуулалтын ажилчдын цалинг цаг үеийн системд хамруулан зардлыг нь шууд бус аргаар ангилж өртгийн системд оруулахад бэлэн болгоно.ЭНэ систем голлох дансны бичилт нь цалингийн зардлын дансны ДТ-ээс цалингийн ашгийн татвар, ЭМД, НДШ, цалингийн өглөг зэрэг өглөгийн дансдыг КТ-д , цалингийн зардлын дансдын КТ-ээс болон үйлдвэрийн дансдын гүйлгээ хийх явдал юм.Цалингийн системд ажилчин албан хаагчидтай хийх тооцоог оруулсан өр авлагийн дүнг гаргана.

Тус компани нь тусгай программтай ч гэсэн амралтын цалин ,актны мөнгө,чөлөө, шагнал болон нэмэгдэл цалин зэргийг МУ-ын хөдөлмөрийн хуулийн дагуу тогтоогдсон хувь хэмжээгээр тооцож цалин хөлстэй холбогдох цалингийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэлийг хөтөлдөг,

Ажлын даалгавар /НХМаягт ЦХ-3а, 3б /

Хийснээр болон цагаар цалинждаг хүмүүсийн гүйцэтгэсэн ажлыг тодорхойлж, цалин хөлсийг тооцоолохын тулд ажлын даалгаварыг хэрэглэнэ. Ажлын даалгаварыг ажил эхлэхийн өмнө цех, тасаг, ээлж, хэсгийн дарга, мастер, тоо бүртгэгч нар ажилчин нэг бүрээр буюу хэсэг, тасгаар нэг хувь бичиж төвлөрсөн журмаар олгоно. Ажилчид ажил эхлэхийн өмнө ажлын даалгаварт бичигдсэн ажилтай танилцаж, тодруулах зүйлийг лавлаж ажилдаа орно.

Тухайн ажлыг дуустал ажлын даалгаврыг ажилчид өөртөө хадгалж ажил дууссаны эцэст эд шалгагчаар нөхөн бичилт хийлгэж, ажлын гүйцэтгэлийг хүлээн авахад мастерт өгнө. Ажилчин нэг бүрээр бичих ажлын даалгаврыг ЦХ-3а маягтаар, хэсэг тасгаар гүйцэтгэх ажлын даалгаврыг ЦХ-3б маягтаар бүртгэх бөгөөд ажилчин нэг бүрийн зэрэг, цалинг хуваарилах коэффициент, цалинг олгох хэлбэрийг хүн бүрээр нөхсөн байх шаардлагатай.

Цалингийн тооцооны карт / Хав.9 /

Цалингийн тооцооны картыг ажлын цагийн тооцоо, ажлын даалгаврыг үндэслэн, цалин хөлс хариуцсан нягтлан бодогч сард нэг удаа нөхөн бичиж дарга, ерөнхий нягтлан бодогчоор батлуулж тамга тэмдэг гарсан байна.

Цалингийн тооцооны картыг ажилчин, албан хаагчид нэг бүрийн үндсэн нэмэгдэл цалин, суутгалуудыг зөв тооцоолоход зориулан хэрэглэнэ. Цалингийн тооцооны картаар ажиллагсадын цалинг олгож болно.

Цалин хөлсний журналын бүртгэл нь :

- Цалин хөлс болон түүнтэй холбоотой холбогдох анхан шатны баримтыг үндэслэн ажилчин албан хаагчдын цалин хөлс , орлогын дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх

- Цалин хөлсний зардлыг үйлдвэрлэлийн нэгж хэсэг цех ,тасгаар болон бүтээгдэхүүн ажил гүйлгээний өртөг зардалд хувиарлах

- Цалинтай холбогдон гарсан ажил гүйлгээг журнал, бүртгэлд тусгах бүртгэлийн үйл ажиллагааг тус тус хамарна.

Цалингийн журналыг цалингийн өглөг, урьдчилж олгосон цалин, цалингийн татвар, нийгмийн болон ЭМД- ийн дансуудын КТ -ийн гүйлгээ , үйлдвэрлэл үйлчилгээний болон ерөнхий ба удирдлагын зардлын дансуудын ДТ багануудаар хөтөлнө.

Ажилчдын цалин хөлс ба орлогын дэлгэрэнгүй бүртгэлийн нэгтгэл ЦХ-1

Энэ дэлгэрэнгүй бүртгэлийг компаний хэмжээнд бүх цех тасаг, бусад нэгжүүдийн ажилчдын цалин ба орлогын тооцоог нэгтгэж хөтөлнө. Энэ бүртгэл нь тайлангийн үед ажиллагсдад олгосон цалин хөлс ба орлогын тооцооны нэгдсэн мэдээллийг харуулна.

Цалингийн журналЦХ-2

Цалингийн журнал нь тайлангийн үеийн АЦОДБН- ийг үндэслэн цалингийн зардлын болон бусад холбогдох кредит дансуудаар хөтөлнө. Цалингийн журналын бүртгэлийг үндэслэн сарын эцэст цалингийн ажил гүйлгээний хураангуй дансны бичилт бэлтгэнэ.

Тайлангийн үеийн эцэст цалин хариуцсан ня-бо нь дараах ажил гүйлгээний дүнг тохируулна.

-АЦОДБ-ийн “олгохоор тооцсон цалин ба орлогын дүн”-г НД-ийн байгууллагад төлөх дүнгийн хэмжээг агуулсан багануудаас баганын харилцах төлбөрийн дүнг хассан Кт багануудын дүнтэй тохируулах

- Мөн дээрх Кт багануудын дүнг “цалингийн журнал”д хавсаргасан хүснэгтүүдийн дүнтэй тохируулах

- Цалингийн өглөгийн дансны үлдэгдлийг ерөнхий дэвтэрийн үлдэгдэлтэй тохируулах

- Цалингийн ашгийн татварын үлдэгдлийг цалингийн ашгийн татварын ерөнхий дэвтэрийн үлдэгдэлтэй тохируулах

- Ажилчидтай хийх тооцооны дэлгэрэнгүй бүртгэл тус бүрийн нийлбэр дүнг ерөнхий дэвтэрийн ажилчидтай хийх тооцооллын дансны үлдэгдэлтэй тохируулна.

Нийт ажилчдын цалинг хийснээр болон тогтмолоор олгодог

-Захиргааны ажилчдын болон бага тушаалтны цалинг хийснээр

-Нормын дагуу ажиллагчдын цалинг тогтмолоор олгодог.

1.Сарын тогтмол цалинг дараах байдлаар тооцно.

Сарын тогтмол цалин

------------------------------- = 1 цагийн үнэлгээ

ажиллах ёстой цаг

1цагийн үнэлгээ х ажилласан цаг = Олговол зохих цалин

2. Хийснээр цалинг дараах байдлаар тооцно.

1цагийн үнэлгээнорм х хийсэн ажлын хэмжээ=Олгловол зохих цалин

Олговол зохих цалин - Суутгалууд = Гарт олгох цалин

Илүү цаг -- илүү цагаар ажилласны хөлсийг олгохдоо үндсэн цагийн хөлсийг 1.5;2-дахин нэмэж олгоно. Тогтмол цалинтай хүмүүсийн илүү цагийг төлөвлөгөөгөөр гаргаж өгдөг.

Шагналт цалин -- шинээр шинийг санаачилж хийсэн буюу бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, материалын зардлыг хэмнэсэн ажилчдад урамшуулал үзүүлж шагналт цалин олгоно.

Нэмэгдэл цалин -- төлөвлөгөөний биелэлт ,бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэмжээнээс хамаарч нэмэгдэл цалин, удаан жилийн нэмэгдэл зэргийг олгодог.

Амралтын цалин -- эхлээд амрах ажилчинд тушаал гаргана.Уг тушаалын дагуу цалинг тооцохдоо сүүлийн 12 сарын цалинг түүгээд 12-т хувааж дундаж цалинг гаргана. Хэвийн нөхцөлд ажилсан хүмүүс 15 хоног амрах ёстой. Улсад ажилласан жилээс нь хамаарч үндсэн амрах ёстой хоног дээр нэмэгдэл хоног тооцдог.

Хэрэв 6-10 жил ажилласан бол 3 хоног , 11-15 жил бол 5 хоног , 16-20 жил бол 7, 21-25 жил бол 9, 26-30 жил бол 11, 31-ээс дээш жил ажилласан бол 14 хоногийг тус тус нэмэж амруулна.

Актны мөнгө-- эхлээд листээ авчирч боловсон хүчнээр баталгаажуулна. Лист нь тамга тэмдэггүй , засваргай байж болохгүй. Улсад ажилласан жилээс нь хамаарч авах тэтгэмжийн хэмжээг тогтоодог. Улсад 1-5 жил ажилласан бол 45% , 5-14 жил 55% , 15-аас дээш бол 75% , жирэмсэн эхчүүдэд 70% тогтоосон байна. Актны мөнгийг бодохдоо заавал сүүлийн 3 сар тасаралтгүй ажилласан байх ёстой. Хэрэв дундаа тасарсан бол актны мөнгө олдохгүй байна.

Сүүлийн 3-н сарын цалин , хоногийг түүгээд нийт дүнгээ хоногт хувааж гаргана. Гаргасан дүнгээ боловсон хүчин ажилласан дүнг харгалзан хувиар үржүүлж 1 өдрийн дундаж тэтгэмжийг гаргана.Ажил олгогчоос 6 хоногийн тэтгэмж өгөх ба үлдсэн хоногийн мөнгийг НД-ийн сангаас гаргана.Хэрэв үргэлжилсэн байвал сунгасан тохиолдолд бүх хоногийг НД-ийн сангаас олгоно.

Цалин олгох хүснэгт /Хав.10 /

Цалин олгох хүснэгтийг хэрэглэснээр ажилчин албан хаагч нэг бүрийн цалингийн олголтонд байнгын хяналт тавих зорилготой юм. Цалин олгох хүснэгтийг, хариуцсан нягтлан бодогч цалингийн тооцооны бичилтийг үндэслэн ЦХ-5б маягтаар хийж, дарга, ерөнхий нягтлан бодогчоор батлуулан, мөнгөн зарлагын баримт бичиж хавсаргаж мөнгөний няравт хүлээлгэн өгнө.

Мөнгөний нярав хүн нэг бүрт цалинг олгож гарын үсэг зуруулж дууссаны эцэст бэлэн мөнгөний тайланд бичилт хийж, нягтлан бодогчид хугацаанд нь ирүүлнэ.

Ажилчин албан хаагчдад ологсон сарын эхний урьдчилгаа цалин хөлсийг ЦХ-5а маягтаар олгож, цалин хөлсний сарын эцсийн тооцоог цалингийн тооцооны карт ЦХ-4 маягтаар хийнэ.

Жолоочийн тооцооны хуудас /Хав.11 /

Тухайн хөнгөн тэрэг нь ямар албан тушаалтны хэрэгцээнд үйлчилсэн талаарх гүйцэтгэлийг гаргахдаа жолоочийн тооцооны хуудсыг хэрэглэнэ. Хөнгөн тэрэг хэрэглэсэн албан тушаалтан хэдэн км явснаа хянаад гарын үсэг зурна. Тооцоог ня-бо хийж, нийт дүнгээр түлш, шатахууны хэмнэлт, хэтрэлтийг гаргана

Тус компани нь НДШ-ийг хуулийн дагуу ажил олгогч ба даатгуулагч нь олговол зохих цалингаас заасан хувь хэмжээгээр тооцдог .Ажил олгогчын ба даатгуулагчын төлсөн НДШ-ийн төрөл тус бүрээр НДШ -ийн сан байгуулдаг. Зайлшгүй нөхцөлд уг сангаас тэтгэмж өгдөг байна.НДШ-ийн тайланг/Хав.12/ сарын эхэнд гаргаж ХУ дүүргийн НД-ын байгууллагатай тооцоо хийнэ.

- НД тус бүрийн өглөгийг НД- ийн өглөгийн ерөнхий дэвтэрийн данс тус бүрийн үлдэгдэлтэй тохируулах.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
muugii (зочин)

uur ym medmeer bnaaa zondoog boloh uu ai

shinee (зочин)

baiguullagiin sanxvvgiin medeellin talaar tawig bolox yuu

цэрэндулам (зочин)

ih heregtei medeelel bna

tseegii (зочин)

ih heregtei medeelel bna

tseegii (зочин)

ih heregtei medeelel bna

Ами (зочин)

Хэтэрхий хоцрогдсон мэдээлэл байна. Өөрчлөлт ороод удаж байгаа шүү дээ. Хүмүүст ташаа мэдээлэл хүрээд байна.

Уянга (зочин)

үргэлжилсэн лист гэж яг ямар лист юм бэ хэлээд өгөөч

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)