ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ

Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл /Хав.8 /

Энэ дэлгэрэнгүй бүртгэлийг үндсэн хөрөнгийн орлого, зарлагын хөдөлгөөн, мөн засвар үйлчилгээ, дахин үнэлгээ хийсэн болон элэгдлийн өөрчлөлтийг бүртгэх зорилгоор хөрөнгийн нэр, төрөл бүрээр түүний ашиглах хугацааны туршид хөтөлнө.

Хуримтлагдсан элэгдлийн эцсийн үлдэгдлийг тодорхойлохдоо эхний үлдэгдэл дээр тайлангийн жилд байгуулсан элэгдлийг нэмж, түүнээс хасагдсанд ногдох элэгдлийг хасаж тооцно.

Үндсэн хөрөнгийн бүртгэлийг үндсэн хөрөнгийн жилийн эцсийн тооллогын дүнтэй тулгаж зөрүүтэй байвал залруулгыг зохих журмын дагуу бүртгэлд тусгана.

Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг үндэслэж, цех тасаг, нэгжүүдийн үндсэн хөрөнгөтэй холбогдсон мэдээллийг ерөнхий дансны ангиллын дагуу нэгтгэж товчоо хийж болно.

Үндсэн хөрөнгийн товчоо нь үндсэн хөрөнгийн бүртгэлд гарсан бүх төрлийн өөрчлөлт, хөрөнгийн бэлэн байдлыг эд хариуцагч, хөрөнгийн байршлаар хянах, тооллогын бүртгэлтэй тохируулахаас гадна хөрөнгийн элэгдэлтэй холбогдсон дансны бичилтийг ерөнхий журналд бүртгэх үндэслэл болно. Энэ товчоог санхүүгийн тайлангийн тодруулга хийхэд ашиглаж болно.

Сарын эцэст үндсэн хөрөнгийн орлогыг худалдан авалтын журнал, мөнгөн зарлагын журналын холбогдох үзүүлэлттэй тулган тохируулна.

Харин зарлага болон элэгдлийн бүртгэлийг ерөнхий журналд бүртгэх учраас тусгай журнал ашиглахгүй.

Сарын эцэст цех, тасаг нэгжүүдийн үндсэн хөрөнгөтэй холбогдсон ажил гүйлгээг ерөнхий дансаар нэгтгэж, дүнг дэлгэрэнгүй данстай тулган шалгана

Үндсэн хөрөнгө орлого болгох

Үндсэн хөрөнгө орлого авах дансны бичилт нь Өглөгийн бүртгэлийн хэсэгт хийгдэнэ. Өөрсдийн хүчээр барьж байгуулж байгаа үндсэн хөрөнгийн хувьд өглөгийн дансны бичилтээс бусад зардлын бичилт холбогдох бүртгэлийн хэсэг ( Цалин, Бараа материал г.м)-т хийгдэнэ.

1. Гадны бэлтгэн нийлүүлэгчээс худалдан аван үндсэн хөрөнгийг бүртгэлд тусгах дансны бичилт.

Дт Үндсэн хөрөнгө

Кт Өглөгийн данс

2 . Өөрсдөө шинээр барьж байгуулсан үндсэн хөрөнгийг бүртгэлд тусгах дансны бичилт

Дт Өмч, үйлдвэр ба тоног төхөөрөмж

Кт Бараа материал

Кт Цалин хөлс

Кт Өглөг

Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах, борлуулах:

Актлагдан ашиглалтаас хасагдсан хөрөнгийн өртөг болон хуримтлагдсан элэгдлийг данснаас хасч бичнэ.

Актлагдсан хөрөнгөөс борлуулсан эд зүйлсийн орлогыг үндсэн хөрөнгө ашиглалтаас хассаны ашгаар бүртгэнэ.

Тухайн хөрөнгийг худалдсан бол борлуулаад оронд нь авсан мөнгөн төлбөрийн хэмжээ болон бусад хөрөнгийн өртөг нь түүний дансны үлдэгдэл өртгөөс давж байвал ашиг олсонд тооцно. Харин уг хөрөнгийн дансны үлдэгдэл өртгөөс бага үнээр борлуулсан бол алдагдал гарсанд тооцно.

Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах бусад тохиолдолд ерөнхий нягтлан бодогчийн заавраар бүртгэл хөтлөнө.

Үндсэн хөрөнгө ашиглалтас хасах

Тухайн хөрөнгийн анхны өртөг болон хуримтлагдсан элэгдлийг данс бүртгэлээс хасах бичилт хийнэ. Худалдсан бол ашиг алдагдлыг тооцож холбогдох бүртгэлийг хөтлөдөг. Дансны бичилтийг үндсэндээ үндсэн хөрөнгийн бүртгэл хариуцсан нягтлан бодогч гүйцэтгэнэ. Харин борлуулалт зээлээр хийгдсэний улмаас үүсэх авлага, мөнгөн төлбөрийг хүлээн авах үед дансны бичилтийг бүртгэлийн хоёр хэсэг давхар бүртгэхгүй байх үүднээс аль системд ямар дансны бичилтийг хийж байх зарчмаа тогтооно.

Хуримтлагдсан элэгдлээрээ өртөгөө нөхсөн үндсэн хөрөнгийг ашиглалтаас хасвал:

Дт Хуримтлагдсан элэгдэл

Кт Үндсэн хөрөнгө

. б. Хуримтлагдсан элэгдлээрээ єртгєє нөхөгүй хөрөнгийг хасвал

Дт Хуримтлагдсан элэгдэл

Кт Үндсэн хөрөнгө

Кт Үндсэн хөрөнгө борлуулсаны зардал

(үлдэгдэл өртөгөөр)

Үндсэн хөрөнгө борлуулсаны орлогыг

Дт Мөнгө, авлага

Кт Үндсэн хөрөнгө борлуулсаны орлого

Үндсэн хөрөнгө ашиглалтаас хассан буюу гадагш худалдсаныг бүртгэлд тусгах дансны бичилт. Мөн түүнчлэн элэгдэл байгуулагүй үлдсэн дахин үнэлгээний дүнг данснаас хасна.

Дт Хуримтлагдсан элэгдэл

Кт Үндсэн хөрөнгө

Кт,Дт Үндсэн хөрөнгө худалдсаны ашиг, алдагдал

Элэгдлээ бүрэн нөхсөн үндсэн хөрөнгө:

Элэгдлээ бүрэн нөхсөн боловч ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгийн өртөг болон түүний холбогдох хуримтлагдсан элэгдлийг уг хөрөнгийг ашиглалтаас хасах буюу цаашид ашиглахгүй болох хүртэл дансанд тусгасан хэвээр байна.

Тухайн үндсэн хөрөнгөнд тогтоосон жилийн элэгдлийн хувь хэмжээ нь хэтэрхий доогуур байгаа эсэхийг тодорхойлох үүднээс ашиглалтад байгаа элэгдлээ бүрэн нөхсөн хөрөнгийн ашиглагдах хугацааны элэгдлийг жил бүр хянаж байдаг.

Хөрөнгийн жилийн тооллого болон хувийн дугаар:

Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд тусгагдсан бүх хөрөнгөнд хамгийн наад тал нь жилдээ нэг удаа тооллого хийж байна. Тооллогын явцад гарсан аливаа зөрүүг тухай бүр нь холбогдох удирдлагад мэдэгдэж шийдвэрлүүлж бүртгэлд тусгана.

Худалдсан хөрөнгө тус бүрд хувийн тогтмол дугааркод өгнө. Бүртгэлд хөрөнгийг хувийн дугаарынх нь хамт тусгана.

“УБ хивс”компани нь үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох янз бүрийн арга хэрэглэж болох талтай боловч татварын зорилгод нийцүүлэн тусдаа бүртгэл хөтлөх шаардлага гарсан. Татварын зорилгоор үндсэн хөрөнгий элэгдэл тооцох аргыг Засгийн газраас гаргадаг байна.

Засгийн Газраас гаргасан 8- р тогтоолын дагуу элэгдлийн зардлыг тодорхойлох ба үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох шулуун шугамын аргыг хэрэглэдэг. Жилийн элэгдлийн зардлын хэмжээг 12-т хувааж сарын элэгдлийн зардлын хэмжээг тодорхойлно. Тухайн үндсэн хөрөнгийг сарын эхний 21 хоногийн дотор ашиглаж эхлэсэн бол хөрөнгөд уг сард 100% элэгдэл байгуулна. Тухайн сарын сүүлчийн 7 хоногийн дотор ашиглаж эхлэсэн бол хөрөнгөд дараагийн сараас элэгдэл байгуулна. Ашиглаж эхлэсэн он сар өдрийг үнэн зөв тогтоох ёстой ба энэ нь элэгдэл тооцож эхлэхийг тогтооход чухал ач холбогдолтой.

Дахин үнэлгээний өсөлтөөс тогтоох элэгдэл нь дахин үнэлгээ хийснээс хойш үлдэж байгаа ашиглах хугацаанд хамаарна.

Анхны өртөг тухайн хөрөнгөд байгуулсан элэгдлийн хэмжээгээр нөхөгдөн үлдэгдэл өртөг 0 болсон үеэс эхлэн дараагийн тайлангийн хугацаанд тухайн хөрөнгөд элэгдэл тооцохгүй.

Дахин үнэлгээний өсөлтөд тооцох элэгдлийн хэмжээ өсөлтийн хэмжээг бүрэн нөхсөний дараагийн тайлангийн үеэс эхлэн мөн элэгдэл тооцох ажиллагааг зогсооно.

Үндсэн хөрөнгийн бүртгэл хариуцсан нягтлан бодогч нь тухайн тайлант сард худалдан авсан үндсэн хөрөнгө тус бүрд хувийн дугааркод өгч түүнийг бүртгэлдээ тусгана.

Харин тухайн цех, нэгжийн үндсэн хөрөнгийг хариуцагч нь хөрөнгө худалдсан, сольсон, эвдэрсэн, алдагдсан болон ашиглалтаас хасагдсан талаарх мэдээллийг үндсэн хөрөнгийн бүртгэл хариуцсан нягтлан бодогчид мэдэгдэж холбогдох баримтыг өгнө.

Сарын элэгдлийн зардлыг бүртгэлд тусгах дансны бичилт. Элэгдлийн зардлын данс нь хариуцлага тооцох нэгж тус бүрийн хувьд ангилагдана.

Дт Элэгдлийн зардал

Дт Үйлдвэрлэлийн-Нэмэгдэл зардал

Кт Хуримтлагдсан элэгдэл

Үндсэн хөрөнгийн өргөтгөл, сайжруулалт, их засварыг хүлээн авах баримт /НХМаягт ҮХ-2 /

Үндсэн хөрөнгийн өргөтгөл, сайжруулалт, их засвар хйисэн зэрэгт гарч байгаа зардлын хэмжээг тухай бүрд нь үнэн зөв тодорхойлох, засварын ажлын чанарт үнэлэлт өгөх зорилгоор ажил гүйцэтгэгчийн төлөөлөгчийг байлцуулан ерөнхий нягтлан бодогч баримтыг 2 хувь үйлдэж, байгууллагын дарга, захирал болон холбогдох эрх бүхий албан тушаалтнаар батлуулж, 1-% хувийг өөртөө авч, үлдэх хувийг засварын ажил гүйцэтгэгчид өгнө.

Үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогч ҮХ-2 баримтыг үндэслэн дансны бичилтийг хийж, НХМаягт БМ-10-ын холбогдох үзүүлэлтүүдийг нөхөн хөтөлнө. Санхүүгийн баримт болгон хадгална.

Үндсэн хөрөнгийг сайжруулах, өөрчлөх, сэргээн босгох, нөхөн оруулах , засварлах зэрэг өмчлөлийн хугацаанд гарсан зардлыг дараах тохиолдолд капиталжуулна :

- Хөрөнгийн ашиглах хугацааг уртасгах

- Хүчин чадлыг нэмэгдүүлэх эсвэл хөрөнгийн үр ашиг ба аюулгүй байдлыг дээшлүүлэх

- Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
goy (зочин)

үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээллэх бололмж байна уу. Дахин үнэлгээ нь элэгдүүлэх процесд хэрхэн ямар ямар утгаар нөлөөлөх тухай онолын хэдэн үг хэлээч

Зочин (зочин)

Undsen hurungiin delgerengvi bvrtgeliin maytiig taviad ogooch

Наагий (зочин)

Үндсэн хөрөнгө,Үндсэн хөрөнгийн өртөг тодорхойлох
гэсэн сэдвээр курсын ажил хийж байсан хүн бна уу?туслаач www.Naagii_8451@yahoo.com руу

энхээ (зочин)

Үндсэн хөрөнгө,Үндсэн хөрөнгийн өртөг тодорхойлох
гэсэн сэдвээр курсын ажил хийж байсан хүн бна уу?туслаач
enkhuunei@yahoo.com

naruka (зочин)

undsen horongond elegdel tootsoh TUSGAI arguud gsn sedweer kursiin ajil hiih gj bga hun bnuu tuslaach please

Сайхнаа (зочин)

Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох ямар шийдвэр байдаг илээ

baagi (зочин)

baga unetei turgen elegdeh zuiliin talaar delgerengui medeelel uguuch

цолмон (зочин)

sain bna uu
bi sayhan neg kompanid ajild orson yum aa. tegsen chine ene kompani er undsen horongiin burtgel hotolj baigaaguin deer sanhuugiinhaa tailand ch oruuldaggui baisan yum bna. odoo edgeer undsen horonguudiig burtgej awch boloh bolov uu
yaj balansandaa oruulah ve
zalruulga hiih uu

TSOLMON (зочин)

JIJIG BAGAJ HEREGSLIIG YAH VE UNDSEN HORONGOD BURGEH UU ESVEL MATERIAL GEED BURTGEH UU
MUJAANII BAGAJ HEREGSEL ..
MASHINII BAGAJ HEREGSEL ....

Гэрлээ (зочин)

Үндсэн хөрөнгийн ашиглалт үр өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн сэдвээр туслана уу

ariuka (зочин)

undsen hurungiin kapitaljuulaltiin talaar heleed uguuch

zoloo (зочин)

sain bnuu
Vndsen hurunguur hiih sanhvvjilt gsn sedveer kvrsiin ajil hiihiin nadad ene sedev oldohgvi bn haanaas ymar sait aas ymar nomnoos olhuu tuslaach

tsevene (зочин)

sain bnu chinii blog ih taalagdlaa chamad tsever horongo, omchiin tuhai medeelel baigaa yu baival medeelelee huvaaltsaach oiriin hugatsaand

Baaska (зочин)

bi sayhan neg kompanid ajild orson yum aa. tegsen chine ene kompani er undsen horongiin burtgel hotolj baigaaguin deer sanhuugiinhaa tailand ch oruuldaggui baisan yum bna. odoo edgeer undsen horonguudiig burtgej awch boloh bolov uu
yaj balansandaa oruulah ve
zalruulga hiih uu.Zubluguu ugch tuslana uu.

baagii (зочин)

bi emnelegt ajilladag ed horongoo toolood tegeed teriigee yah ve oor barimt bvrdvvlehvv

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)