ЦАЛИН ХӨЛС, ОЛГОВОР

47 дугаар зүйл. Цалин хөлс

47.1. Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.

 48 дугаар   зүйл. Цалин хөлсний зохицуулалт

 48.1.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 48.2. Мэргэжил, албан тушаалын тариф-мэргэшлийн лавлах зохиох аргачлал, мэргэжил, албан тушаалын нэрийн нэгдсэн жагсаалт, хөдөлмөрийн норм, норматив тогтоох болон дундаж цалин хөлс тодорхойлох журмыг журмыг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

 48.3. Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараахь журмыг баталж мөрдүүлнэ:

 48.3.1. ажил, албан тушаалын жагсаалт;
 48.3.2. ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах;
48.3.3. хөдөлмөрийн норм, норматив;
48.3.4. үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл,  журам.

49 дүгээр  зүйл. Цалин хөлс олгох зарчим, хэлбэр

 49.1.  Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.

 49.2. Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд  адил хэмжээний цалин хөлс тогтооно.

49.3. Нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардагдах болон онцгой нөхцөлтэй  хөдөлмөрийн үнэлгээ илүү байна.

49.4.Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох хөлс болон үндсэн цалингийн зөрүүг нөхөн олгоно.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

49.5. Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

 50 дугаар  зүйл. Нэмэгдэл хөлс

  50.1. Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно.

 50.2. Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно.

 50.3. Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно.

 51 дүгээр зүйл. Нэмэгдэл

 51.1. Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно.

 52 дугаар зүйл. Нийтээр амрах баярын өдөр ажилласны
             нэмэгдэл хөлс


 52.1. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.

 53 дугаар зүйл. Илүү цагаар болон долоо хоногийн амралтын
         өдөр ажилласны нэмэгдэл хөлс


 53.1. Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.

 53.2. Энэ хуулийн 53.1-д зааснаар олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

 54 дүгээр  зүйл. Шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс

 54.1. Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

55 дугаар  зүйл. Ээлжийн амралтын олговор

 55.1.  Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно.

 55.2. Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр  тогтооно.

 56 дугаар зүйл. Сул зогсолтын үеийн олговор

 56.1. Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно.

  56.2. Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй.

 56.3. Тухайн ажилтны буруугаас сул зогссон бол түүнд олговор олгохгүй.

 56.4. Сул зогсолтын хугацаанд өөр ажил гүйцэтгэсэн тохиолдолд уг ажилд нь тохируулан цалин хөлс олгох  бөгөөд энэ нь урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээнээс бага байж болохгүй.

 56.5. Сул зогсолтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд олговор олгохгүй.

57 дугаар зүйл. Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд
    түр шилжүүлэх үеийн цалин хөлс

  57.1. Энэ хуулийн  33 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажилтныг өөр ажилд шилжүүлсэн үед гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгох бөгөөд урьд авч байсан дундаж цалин хөлс буурах тохиолдолд зөрүүг олгоно.

 58 дугаар зүйл. 18 насанд хүрээгүй ажилтны цалин хөлс

 58.1.  18 насанд хүрээгүй ажилтны цалин хөлсийг цагаар, эсхүл хийснээр нь бодож, ажлын өдрийн хорогдуулсан цагт нь ногдох үндсэн цалинг нэмж олгоно.

 59 дүгээр зүйл. Ажил хүлээлцэх хугацааны олговор

 59.1.  Ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага олгоно.

  59.2. Ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг хугацааны олговрыг ажилтанд олгоно.

  59.3. Ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй.

60 дугаар зүйл. Цалин хөлс олгох хугацаа

 60.1. Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно.

 60.2. Ажилтны  цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно.

  60.3. Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь  урьдчилан олгож болно.

 61 дүгээр   зүйл. Цалин хөлсийг төлөх хэлбэр

 61.1.  Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг  мөнгөн хэлбэрээр олгоно.

 62 дугаар зүйл. Цалин хөлсний өөрчлөлтийн тухай мэдэгдэх

 62.1.  Ажил олгогч нь нийт ажилтны цалин хөлсний хэлбэр, хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчилсөн тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна.

 63 дугаар  зүйл. Цалин хөлснөөс хийх суутгал, түүний
     хэмжээг хязгаарлах


 63.1. Ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийж болно:

  63.1.1.  ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан;

  63.1.2. хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

63.2. Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй.

 63.3.  Ажилтан нь түүний цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэр буюу  суутгалын хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно.

 63.4. Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэлийг шүүхэд  гаргана.

 63.5. Ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана.

 64 дүгээр зүйл. Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж
       байгаа ажилтанд  олгох тэтгэмж, олговор


  64.1. Энэ хуулийн 35.1. 3-т зааснаар эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, 35.1. 5-т зааснаар хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийх үед болон 35.1. 1, 35.1. 6-д заасан тохиолдолд ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

 64.2. Энэ хуулийн 64.1-д зааснаас бусад 35 дугаар зүйлд заасан тохиолдолд олгох тэтгэмж, олговрыг энэ хууль, холбогдох бусад хууль болон хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

 65 дугаар зүйл. Өөр орон нутагт ажиллахаар шилжих
    үед олгох нөхөх олговор


 65.1.  Нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор нэг сум, хорооноос нөгөө сум, хороонд шилжин сонгогдсон буюу томилогдсон ажилтанд уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн гишүүдэд уналга, ачаа тээшийн зардлыг хүлээн авч байгаа байгууллага олгоно. 

 66 дугаар зүйл.  Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа
    ирээгүй үеийн олговор


 66.1.  Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно.

  66.2. Ажилдаа ирээгүй ба энэ хуулийн 66.1-д заасан гамшиг, саатлын хор уршгийг арилгахад биеэр оролцсон ажилтанд үндсэн цалингийн хэмжээгээр олговор олгоно.

 67  дугаар зүйл. Ажлын цагийг богиносгосон үеийн цалин хөлс

 67.1. Энэ хуулийн 71.1, 71.2, 71.4-т заасан ажилтны ажлын богиносгосон цагийг ажилласан цагт тооцож дундаж цалин хөлсийг олгоно.

 67.2. Энэ хуулийн 71.3, 71.5-д  заасны дагуу ажлын цагийг нь богиносгосон ажилтанд зургаан сарын хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлсийг олгоно.

68 дугаар зүйл. Ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй
      өөр ажилд шилжүүлсэн үеийн цалин
      хөлсний зөрүү

 68.1. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүнийг энэ хуулийн 107.1-д зааснаар эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол түүний урьд авч байсан болон одоо авч байгаа цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно.

 68.2. Энэ хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн үед  цалин хөлс буурахад хүрвэл зургаан сарын хугацаанд түүний урьд авч байсан болон одоо авч байгаа дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно.

 69 дүгээр  зүйл. Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор

 69.1.  Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

ТАВДУГААР  БҮЛЭГ
АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГ

 70 дугаар зүйл.  Ажлын цаг

70.1. Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна.

 70.2.  Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна.

 70.3. Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай  байна.

 71 дүгээр  зүйл. Ажлын цагийг богиносгох

 71.1.  Долоо хоногийн ажлын цаг нь 14-15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17  насны ажилтанд 36 цаг хүртэл байна.

 71.2. Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг баримтлан ажлын байрны хэвийн бус нөхцөлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол ажил олгогч нь түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгох үүрэгтэй.
  71.3. Ажилтны ажлын цагийг эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу богиносгоно.
 71.4. Үйлдвэрлэл дээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан ажилтны ажлын цагийг суралцаж байх хугацаанд нь ажил олгогч богиносгох үүрэгтэй.

 71.5. Тахир дутуу болон одой хүний гүйцэтгэж байгаа ажлын шинж байдлаас хамааран ажилтны саналыг харгалзан ажлын цагийг богиносгож болно. 

 72 дугаар зүйл. Шөнийн цаг

  72.1. Орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно.

 73 дугаар зүйл. Ажлын цагийг нэгтгэн бодох

 73.1. Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болно.

  73.2. Энэ хуулийн 73.1-д заасан тохиолдолд нэгтгэн бодсон цаг нь тооцоот хугацаанд ногдох ажлын цагийн нийлбэрээс хэтэрч болохгүй.

 73.3. Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг Засгийн газар батална.

 73.4. Ажлын цагийг нэгтгэн бодсон нь ажилтанд ээлжийн амралт олгох, нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг тооцох зэрэг асуудлаар хууль тогтоомжид заасан нөхцөлийг хэрэглэхэд хязгаарлал болохгүй.

 74 дүгээр зүйл. Илүү цагаар ажиллуулахыг хязгаарлах

 74.1.  Энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ.

 74.2. Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй бол дор дурдсанаас бусад тохиолдолд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно:

  74.2.1. улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;

  74.2.2. байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;

  74.2.3.  нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;

  74.2.4.  урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх.

74.3. Ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно.

75 дугаар зүйл. Амрах, хооллох завсарлага

  75.1. Ажилтанд амарч, хооллоход нь зориулан завсарлага олгоно.

  75.2. Завсарлага эхлэх, дуусах цагийг хөдөлмөрийн дотоод журмаар тогтооно.

 75.3. Ажил, үүргийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй ажилтай ажилтныг ажил олгогч хооллох бололцоогоор хангана.

 76 дугаар зүйл. Нийтээр амрах баярын өдөр

 76.1. Дараахь баярын өдөр нийтээр амарна:
  76.1.1.  Шинэ жил: нэгдүгээр сарын 1;
  76.1.2. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2;
  76.1.3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8;
/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
  76.1.4. Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1;
/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

  76.1.5. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13;

  76.1.6. Бүгд Найрамдах Улс тунхагласны баяр: арван нэгдүгээр сарын 26.

/Энэ зүйлийн 76.1.4-76.1.6 дахь заалтын дугаарт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

77 дугаар зүйл. Долоо хоног бүрийн амралт

77.1.  Бямба, Ням гаригт нийтээр амарна.

 77.2. Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан Бямба, Ням гаригт амрах боломжгүй ажилтныг долоо хоногийн өөр дараалсан хоёр  өдөр амруулна.

77.3. Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно.
/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

78 дугаар  зүйл. Нийтээр амрах баярын болон долоо хоногийн
    амралтын өдөр ажиллуулахыг хязгаарлах


 78.1.  Дор дурдсанаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно:

   78.1.1.  энэ хуулийн 74.2.1, 74.2.2, 74.2.3, 74.2.4-т заасан;
   78.1.2. тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын үйлчилгээний болон хойшлуулшгүй засвар, ачиж буулгах ажил гүйцэтгүүлэх. 

 78.2. Ажил олгогч ажилтантай тохиролцсоноор нийтээр амрах баярын болон  долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулж болно.

78.3. Энэ хуулийн 78.2-т заасан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно.

 79 дүгээр зүйл. Ээлжийн амралт, түүний хугацаа

79.1.  Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

79.2. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

79.3.  18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа  ажлын 20 өдөр байна.

 79.4. Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэж болно.

 79.5. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно:

79.5.1.   6-10 жилд   ажлын 3 өдөр;
 79.5.2.  11-15 жилд   ажлын 5 өдөр;
 79.5.3.  16-20 жилд   ажлын 7 өдөр;
 79.5.4.  21-25 жилд   ажлын 9 өдөр;
 79.5.5.  26-31 жилд   ажлын 11 өдөр;
 79.5.6.  32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр.

 79.6. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно:

 79.6.1.   6-10 жилд  ажлын 5, түүнээс дээш өдөр; 
 79.6.2.  11-15 жилд  ажлын 7, түүнээс дээш өдөр;
 79.6.3.  16-20 жилд  ажлын 9, түүнээс дээш өдөр;
 79.6.4.  21-25 жилд  ажлын 12, түүнээс дээш өдөр;
  79.6.5.  26-31 жилд  ажлын 15, түүнээс дээш өдөр
 79.6.6  32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдөр.
79.7. Төрийн албан хаагчийн нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар  тогтоож болно.

 80 дугаар  зүйл. Чөлөө олгох

  80.1. Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно.
 80.2. Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна.

42.1. Ажил олгогч нь энэ хуулийн 37.1. 6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.

37.1. Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:

37.1.1. талууд харилцан тохирсон;

37.1.2. ажил олгогч иргэн, ажилтан нас барсан;

37.1.3. хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;

37.1.4. хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан;
37.1.5. ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон;

37.1.6. ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан;
37.1.7. ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

37.1.8. хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

40.1. Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:

40.1.1. аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;

  40.1.2. ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;

   40.1.3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;

start=30 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 80-с 31-80 харуулж байна

null
туяа (зочин)

Цалингийн шатлал хэд хэдэн жил дээрээ нэмэгдэх вэ?

мийгаа (зочин)

1. 5 жилд 1 удаа Мөнгөн тэтгэмж олгохдоо цалин хөлс нэмэгдсэнээс хойш 6 САРЫН ДАРАА ОЛГОЖ БАЙГАА бол нэмэгдсэн дүнгээр бодохуу?
2. хөдөө орон нутаг тасралтгүй 5 жил ажиллаж байгаа гэдэгт тухай ажилтан нь 2007 оны 11 сарын 20нд ажилд анх орсон бол 2012 оны 11 сарын 20нд 5 жил ажилласан гэх хугацаа нь нүйцэх үү? Үүнээс өмнө буюу 2011 оны 02 сард тэтгэмжийг бодож өгөх нь зөв?? хариу өгч туслаач

баагиы (зочин)

илүү цаг бодоход дээд хязгаар байдаг уу илүү цаг үндсэн цагаас их байж болох уу

huslee (зочин)

tsalin duruu boddog nytland ymar hariutslaga tootsdog ymbee 2 jil buruu bodoj bsan bn hagas butend ajilsan udriig ogt oruuldaggui bsan bn hna handah be medeh hun bval tuslaach

Нар (зочин)

их баярлалаа таалагдлаа. Асуулт байна. АПУ трейдинг компани ачигч борлуулагч нар нь өглөө 8 цагаас орой ихэнх тохиолдолд 21-24цаг хүртэл ажилладаг. Мөн долоо хоног бүрийн хагас сайн өдөр болгонд ажилладаг,баяр болгоны өмнөх 1-2 долоо хоногийн бүтэн сайн өдөрч амардаггүй. Гэтэл сарын илүү цаг 16 цагаас хэтэрдэггүй. Хэзээч нөхөж амраадаггүй. яах ёстой вэ?

Болорцэцэг (зочин)

Уул уурхайн салбарт ажилладаг инженер хүн магистрын зэрэгт суралцан төгсөхөд цалин дээр зэргийн нэмэгдэл гэж бодогдох болов уу.

шинээ (зочин)

сайн байна уу би хувийн компанид ээлжийн ажил хийдэг 2011.12.13нд ажилд орсон 2012.12 сард амралтаа бодуулаад мөнгөө авсан боловч оронд минь ажиллах хүн байгаагүй ажил ихтэй байсан учир амарч чадаагүй юмаа байгуулгаасч гуйж би ч ажиллах сонирхолтой байсан учир ажиллаад тухайн сардаа амралтаа биеэр эдлээгүй юм илүү мөнгөн төлбөр ч аваагүй ээ гэтэл гэнэт 2 сарын дараа 2013.02 сард амар гээд амраасан боловч тухайн жилдээ амраагаагүй байж он гаргаад амраасан юм гэтэл одоо 2 дахь амралтаа авах гэтэл амрах хугацаа болоогүй гээд амраахгүй байх юм уг нь бол 12 сараасаа тооцоод 6 сарын дараа 2 дахь амралтаа авна бизээ эсвэл он гараад амарсан болхоор биеэр эдэлсэн өдрөөсөө бодох юм уу хугацаагаа энэ талаар хариу хэлээд өгөөч

Muugii (зочин)

Би төрийн байгуулагад ажилладаг цалингийн шатлалын хамгийн доод шатлалаар цалинждаг 3 жил ажиллаж байна Шатлал яаж ахиулах боломжтой вэ зөвлөгөө өгнө үү

Muugii (зочин)

Миний хувьд давхар ажил хариуцан гүйцэтгэдэг боловч нэмэгдэл цалин болон утасны мөнгө гэж нэг ч удаа авч үзээгүй энэ талаар

оюун (зочин)

цалингийн шатлал гэж юу гэсэн үг вэ 1,2,3,4,5 нь 1жил 2 жил 3жил гэсэн үг үү анх төрийн албанд орсон хүн хэд дэх шатлалаар нь явдаг вэ

Болормаа (зочин)

Номын санч бичиг хэрэг хавсарч хийгээд цалингийн 40% авдаг байсан юм өнөөдөр манайд баримтын шалгалт ирээд болохгүй өр тавин гээд байх юм уг нь миний бодлоор ажил хавсарсан хүн мөн биздээ хариу өгч туслаач хэрэв миний зөв бол хөдөлмөрийн хуулийн аль заалт вэ

урнаа (зочин)

сайн байцгаануу? Дипломын сэдвээ татвараа бичих гэсэн юм (ААНОАТ)энэ практик дээр гараад хир хэрэг болох вэ? зөвлөгөө өгөч туслаач

зочин 05 (зочин)

амралтын өдрүүдээр ажиллаад ямарч тушаал шийдвэр байхгүй 1р цалингаа бодно гэж байхын энэ зөв үү туслаач

Зочин (зочин)

Сайн байна уу, би цалин арай илүү албан тушаалд ажиллаж байгаад цалин арай бага өөр албан тушаал руу шилжсэн юмаа, цалинг бууруулахгүй гэж байсан, гэтэл төслийн менежер нь солигдоод цалинг минь хийж байгаа ажлын цалингаар бууруулаад цалинжуулах болсон, энэ талаар хуулийн заалт байгаа юу,

gerelee (зочин)

13-r sarin tsaling ogoh vgvige tuhain baigullaga ooroo shiddeg yum u enig hulichilsn zvil zaalt bdg u

Tseegii (зочин)

Hi Цалингын шатлал хэдэн жилээр ахидаг билээ. Ямар хууль журмаас харах вэ. Төрийн үйлчилгээ, төрийн захиргаа 2 өөр шатлалтай юу

haliun (зочин)

sain baina uu manai baiguulagiin ajiltan 2013 onii 7 sard eeljiin amraqltaa edelsen bogood 2014 onii 6 sard dikritee awah ymaa terneesee omno odoo amraltaa edleh huseltei bna ene zowuu eniig bodoj ogohuu nadad helj ogch tuslaach

bayartsetseg (зочин)

13 dah sariin tsalin yaj boddog yum be

бурмаа (зочин)

Хөдөлмөрийн гэрээ шинээр хийгээгүй тохиолдолд өмнөх жилд авч байгаа цалинг авч болох уу

myangaa (зочин)

төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ажилладаг төрийн үйлчилгээний ажилтан хүн 5 жил болоод цалин нэмэгддэг гэж ярих юм. энэ нь цалингийн шатлал ахьдаг юм уу эсвэл үндсэн цалингийн нэмэгдэл олгодог юм уу. мөн энэ талаар мэдэхийг хүсэж байгаа тул хаанаас ямар номноос харж болох вэ

Алтанзул (зочин)

Сайн байна уу би бичиг хэргийн ажилдаа ороод дөнгөж 1 сар л болж байгаа. Урьд ажилласан сарынхаа ажлын цагийг дараа сарынхаа цагийн хүснэгтэд яаж оруулдаг юм бэ, бас ээлжийн амралтын цагийг юу гэж бичдэг талаар тайлбарлаад өгөөч.

zaya (зочин)

үйлчэгч асрагч ооын үйлчлэгч нар өөр өөр цалин авдаг гэдгийг мэднэ адилхан оо ын үилчлэгч нарт нэмэгдэл цалин олгох болхоор амбулторийн оо цэвэрлэдэг хүнд нэмэгдэл олгоод тасгийн оо цэвэрлэдэг хүнд нэмэгдэл олгохгүй юмаа шалтгаан нь нийтийн оо цэвэрлэдэг хүнд олгодог гэх юм тасгийн оодч гэсэн жариас далан хүн үилчлүүлдэг шүү дээ тийм болохоор тасгийн оо цэвэрлэдэг хүнд нэмэгдэл олгож болох уу хариу

заяа (зочин)

төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн шатлал хэд хэд дүгээр жилүүдэд шатлах ахиулах вэ.Ямар хууль тогтоол журам байна

цээгий (зочин)

6 сар ажилсан бол ээлжийн амралтын хоног хэд хонгоор бодох вэ

баярмаа (зочин)

үндсэн багш мэргэжилтэй цагийн багш, байгууллагын бичиг хэргийн ажлыг хавсарч хийдэг, бичиг хэргийн үндсэн орон тоо нь 0,5 р цалинждаг, 6 сар гэрээт ажилтнаар ажилсан, одоо үндсэн бичиг хэргийн ажилтан бүтэн цалин авахад ямар хуулийн үндэслэл заалт байгааг хэлж өгөөч. ТҮ-5р цалинжиж болох уу.

Haraa (зочин)

mergejiliin zergiin hemegdeliig maani olgoogyi 1 jil ongorloo. nohoj olgodogyy

оюунаа (зочин)

Сайн байна уу,давхар ажил хийхэд цалинг хэдэн хувиар бодох вэ?

С.отгонтуяа (зочин)

Цалин бодохдоо үндсэн цалинг хэд хоногт хувааж бодох вэ. календарийн хоногт хувааж бодох уу

Энхээ (зочин)

Хувийн компанид ажилладаг. Долоо хоногт нэг өдөр амраад бусад өдрүүдэд ажилладаг. 6 өдөрт нийт 48 цаг (Заримдаа илүү цагаао ажиллана)ажиллаж байгаа нь зөв үү. Компанийн дотоод журамаар ингэж заасан байна.

туяа (зочин)

асуултанд шууд хариулт өгөх таалагдаж байна, баярлалаа, амжилт хүсье

тунгалаг (зочин)

багшийн илүү цагийг хэрхэн тооцоолдог аргачлалыг зааж өгнө үү. жишээ нь 7 хоногт 19 цаг заахаас 21 заадаг. сургалтын менежерийн бодож буй арга нь энгийн бодсоноос багаар бодогдоод байх юм.яалт ч үгүй 8-9 цаг илүү заачихаад байхад 6-7 цаг л бодогдоод байх юм.

Чукча (зочин)

Цалингийн сүлжээг ЗГ-ын тогтоолоор баталдаг. 5 жил тутам ахина. Хавсарсан ажлын хөлсийг үндсэн ажлын хөлсийн 40%-иар боддог. Сарын ажлын өдөр хэд ч байснаас үл хамааран үндсэн цалин өөрчлөгдөхгүй. 1 өдрийн дундаж цалинг сүүлийн 6 сарын нийт цалинг ажилласан хоногт хувааж олдог. 6-аас бага сар ажилласан бол зарчим нь ижил дөө. Багшийн илүү цагийн нэмэгдэл нь нэг цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж тооцдог. Цагийн тухайд сургалтын менежерүүдийн гаргаж, захирлын баталснаар ня-бо тооцдог учир илүү цаг хэд вэ гэдэг асуудал ня-бо нараас шалтгаалахгүй. Хөдөлмөрийн хуулинд туршилтын /дагалдан/ хугацааны цалингийн талаар заалт байхгүй. Байгууллагын дотоод журмаар хэдий хугацаанд, ямар цалинтай туршилт хийгдэхээ заасан байдаг. Жишээ нь: Банкууд ихэвчлэн 6 сар, 50% байдаг. Дотоод журамд заагаад та өөрөө зөвшөөрөөд ажилж байгаа бол 7 хоногт 6 өдөр ажиллана. Гэхдээ 7 хоногийн амралтын өдрөөр ажилласан бол тэр өдрийн цалинг 2 дахин, илүү цагийн нэмэгдлийг 1,5 дахин ихэсгэж авах хуультай. Практикт хувийн компани буюу ажил олгогч, ажилтан нарын тохиролцоогоор л шийдэгдэнэ дээ. Үгүй бол баяртай болно. Мэдээж та ахиу цалин авахыг хүснэ, ажил олгогч зардлаа хэмнэх үүднээс цалинг аль болох танахыг хүснэ. Энэ 2-ын огтлолцол дээр л цалин авч байгаа гэж бодоод бухимдахгүйгээр ажлаа сайн хийгээрэй, та бүхэнд амжилт хүсье!

toogii (зочин)

Sain baina uu. undsen ajilchin boloigu
ehnii 3 sar turshiltiin hugatsaand 70%r tsalinjina iim bj boloh uu.
hodolmoriin huulind ehnii neg sar undsen tsalingiin 20%-30% hasaj tootsoj bolno. 2dahi saraas ehlen undsen tsalingaar tsalinjij ehlene gsn huuli baidagui biluu?

munguu (зочин)

bi zevsegt huchnii 150 r angid 15 jil няраваар ajilsan bi huuliin daguu ТҮ хэдээр цалинжих юэ энэ талын хуулийг явуулж өгөх боломжтой юу

Зочин

ажилласан жилийн шатлалыг хэд хэдэн жил дээрээ нэмэгдэх вэ 5жил тутамд 1 шатлал ахих ёстой юу

шинэбаяр (зочин)

эмнэлгийн байгжжллагын ч юмуу төрийн байгууллагын цалингийн шаталбарыг хаанаас яаж хардаг вэ. тү-5, тү-6 гэх мэт цалингийн доод түвшигээр гаргасан байдаг даа. яаг тиим ажилтай хүн энэ зэрэглэлээр цалин авна гэсэн нормийг харах гэсэн юмаа. туслаач

munkhtsetseg (зочин)

tsalingin shatlal hed heden jileer nemegddeg be

Цээгий зочин (зочин)

сайн байна уу, хээрийн нэмэгдэл дор хаяж хэд байх вэ? үүнийг яаж бодох үндсэн цалингаас уу? тогтоосон норм байдаг уу?

туяа (зочин)

магистарт суралцах хугацаанд цалин олгох уу

туяа (зочин)

магистарт суралцах хугацаанд цалин олгох уу

нараа (зочин)

төрийн тусгай албанд энгийнээр ажиллаж байгаа хүмүүст илүү цаг бодогдохуу цалингийн шаталбарыг хаанаас харах вэ хэдэн жил ажиллавал тү-4-? болнл гэх мэт

оюунаа (зочин)

Сэргээн засах эмчилгээ буюу физик эмчилгээний эмч хортой нөхцөлийн нэмэгдэл гэж авах хууль байгаа юу

Зочин

яаралтай хариу хэлнэ үү

Тунгаа (зочин)

сайн байна уу ажилласан жилийн шатлалыг хэдээс хэдэн жилээр тооцдог вэ

bolor (зочин)

togoochiin zeregiin nemegdeliig yamar jurmaar nemdeg tushaal togtool bdagimu

хуяг (зочин)

1980-2006 он хүртэл улсын эмнэлэгт ажилласан одоо хувийн эмнэлгт ажиллаж байгаад тэтгэвртээ гарсан гэтэл 1 удаагийн 24 сартай тэнцэх тэтгэмж хувийн эмнэлэгт ажилладаг гэдэг утгаар олгогдохгүй байна хаана хандах вэ

заяа (зочин)

би эрүүл мэндийн байгууллагад 17 жил ажилласан.Энэ жилээс ТҮЭМ 4 дэх шатлал руу орно гэж бодсон чинь 18 жил болж байж орно гээд баэрхэнйх юм. холбогдолтой материалыг харах гэсэн чинь олдоггүй.ТҮЭМ -ийн цалингийн шатлал хэрхэн яаж ахидаг юм.Энэ талаар зөвлөгөө өгөөч

Солонго (зочин)

БИ төрийн албанд ажилладаг, 2014 онд магистрын зэрэг хамгаалсан магистрын нэмэгдэл гэж хууль, журмандаа байдаг юмуу хэдэн хувиар авч болдог вэ

Баярцогт (зочин)

Автобус баазад жолоочоор ажилладаг.2013.01-р сард ажилд ороод ээлжийн амралтыг 11 сар ажилласан тохиолдолд олгоно гэсний дагуу 2014.01-р сард 15 хоног амарсан. Mиний бодлоор эхний амралтаас хойш 6 сарын дараа амрах эрх үүснэ гэж үзэж байгаа юм.Гэтэл би 2014 оны амралтыг эдлэх гэтэл энэ онд амарсан байна олгохгүй гээд байх юм.Би яаж,хэдийд 2014 оныхоо амралтыг эдлэх ёстой вэ?

чимгээ (зочин)

цалингийн шатлалийг хэдэн жилээр нэмэгдүүлдэг вэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)